ISO/IEC 27001:2022 шинэчлэн нэвтрүүллээ

ТУС ФИНТЕК ББСБ” ХХК мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 27001:2013 стандартаа шинэчлэн, хамгийн сүүлийн үеийн ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлснээр манай байгууллага нь мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлал, хамгаалалтыг өндөр түвшинд хангах, мөн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт сайжирч байгаа юм.

Шинэ ISO 27001:2022 стандарт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын стратеги, процессыг илүү боловсонгүй болгох зорилготой бөгөөд манай компани нь уг шинэчлэлтийг бүрэн хийснээр компанийн үйл ажиллагааны аюулгүй байдал, МАБ-ын бүхий л шаардлагуудыг бүрэн ханган ажиллах боломжтой боллоо. Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалсаар ажиллах болно. Бидэнд итгэл хүлээлгэсэн хэрэглэгч бүхэнд гүнээ талархал илэрхийлье