Таны асуултанд хариулъя
Түгээмэл асуулт хариулт
Танд хэрэгтэй асуулт хариултууд
ТУС зээлийн апп нь хэрэглэгчийн өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд зориулсан бэлэн мөнгөний зээл, одоо аваад дараа төлөх худалдан авалтын зээл, дотоодын болон олон улсын төлбөр тооцоо хийх ТУС кредит карт зэрэг санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой финтек аппликейшн юм. Хэрэглэгч хаанаас ч, хүссэн үедээ цахимаар бүртгүүлж, мэдээллээ баталгаажуулан үйлчилгээг авах боломжтой.
App Store болон Google Play Store-оос “TUS fintech” гэж хайж, ТУС аппликэйшнийг татан суулгана уу.
iOS: iOS 10.0 болон түүнээс дээш хувилбартай iPhone 5 болон түүнээс хойших загварын төхөөрөмж дээр ашиглах боломжтой.
Android: Android 4.4 болон түүнээс дээш хувилбартай ухаалаг гар утсан дээр ашиглах боломжтой.
ТУС аппликэйшнийг ашиглахын тулд интернэт холболт шаардлагатай. Та 4G/5G сүлжээ эсвэл Wi-Fi-д холбогдсон үедээ аппликэйшнийг ашиглах боломжтой.
- Монгол Улсад ашиглагдаж буй гар утасны дугаартай байх.
- Ухаалаг гар утас ашигладаг байх.
- Интернэтэд холбогдсон байх.
- Хувийн мэдээллээ цахимаар баталгаажуулах боломжтой буюу E-Mongolia системд бүртгэлтэй байх.
- Бүртгэлд ашиглах өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй байх.
- Бүртгэл үүсгэх явцад шаардлагатай хувийн мэдээлэл, зөвшөөрлийг үнэн зөвөөр өгөх боломжтой байх.
- Монгол Улсын иргэн, 22–55 насны байх.
- Тогтмол орлоготой бөгөөд орлого нь НДШ-ийн төлөлтөөр баталгаажсан байх.
- Монголбанкны Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй байх.
- Өр, орлогын харьцаа нь тухайн үед Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон холбогдох шаардлага, хязгаарт нийцсэн байх.
- Бүртгүүлэх – ТУС аппликэйшнийг татан авч, шаардлагатай мэдээллээ бүртгүүлж, баталгаажуулна.
- Зээлийн эрх тогтоолгох – Таны мэдээлэлд үндэслэн скорингийн үнэлгээгээр зээлийн эрхийг тогтооно.
- Цахим гэрээ байгуулах – Зээлийн эрх баталгаажсан тохиолдолд цахим зээлийн гэрээ байгуулна.
- Зээл авах – Зээлийн дүн болон хугацаагаа сонгон хүсэлт илгээж, батлагдсан тохиолдолд зээлээ авна.
ТУС аппликэйшн нь 100% цахим үйлчилгээ бөгөөд хэрэглэгч мэдээллээ бүртгүүлж, баталгаажуулсны дараа зээлийн гэрээг цахимаар байгуулах боломжтой. Монгол Улсын хаанаас ч бүртгэл үүсгэн зээлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд салбарт заавал биечлэн хандах шаардлагагүй.
Зээлийн эрхийг таны орлого, зээлийн түүх, санхүүгийн мэдээлэл болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн ТУС Финтек ББСБ-ын баталсан скорингийн үнэлгээгээр тооцон тогтооно.
Зээлийн хугацаа: 1–12 сар байна.
- Барьцаагүй зээл – 100,000–5,000,000 төгрөг хүртэл.
- TUS Plus худалдан авалтын зээл – 50,000–2,500,000 төгрөг хүртэл.
- TUS кредит карт – 100,000–5,000,000 төгрөг хүртэлх зээлийн эрхтэй бөгөөд хүүгийн нөхцөл нь барьцаагүй зээлийн нөхцөлтэй адил байна.
Зээлийн эрхийн хэмжээ нь зээл хүсэгчийн скорингийн үнэлгээ, орлого, зээлийн түүх болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн харилцагч бүрд харилцан адилгүй тогтоогдоно. Дээрх нь тухайн бүтээгдэхүүний зээлийн эрхийн доод болон дээд хязгаар болно.
Зээлийн хүүг ашигласан хоногоор тооцно. Өдрийн хүү нь хэрэглэгчийн зээлийн скорингийн үнэлгээ болон зээлийн эрхээс хамааран 0.14%–0.27% хүртэл харилцан адилгүй тогтоогдоно. Мөн зээлийн төлөлтийн түүх болон үйлчилгээний ашиглалтаас хамааран хүүгийн нөхцөл буурах боломжтой.
Анхаарах: Зээлийн төлбөр хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний нөхцөлийн дагуу нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.
- 100% цахим үйлчилгээ – Монгол Улсын хаанаас ч, хүссэн үедээ санхүүгийн үйлчилгээг авах боломжтой.
- Барьцаа хөрөнгө шаардахгүй.
- Зээл олголтын шимтгэлгүй.
- Зээлийн хүүг ашигласан хоногт үндэслэн тооцно.
- Нэг удаа зээлийн эрхээ үүсгэж, гэрээ байгуулснаар гэрээний хүчинтэй хугацаанд дахин дахин зээл авах боломжтой.
- Зээлийн эрх, нөхцөл нь хэрэглэгчийн скорингийн үнэлгээ болон зээлийн төлөлтийн түүхээс хамааран нэмэгдэх, сайжрах боломжтой.
- 24/7 автомат системээр зээл олголт болон эргэн төлөлтийг хүлээн авах боломжтой.
- TUS кредит карт ашиглан дотоодод болон олон улсад төлбөр тооцоо хийх боломжтой.
- Хэрэглэгч хүсвэл төлбөрийн картаа холбон эргэн төлөлтөө автоматжуулах боломжтой.
- Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай мэдээллийг цахимаар баталгаажуулан үйлчилгээ үзүүлнэ.
Бэлэн мөнгөний зээл нь хэрэглэгчийн зээлийн боломжит эрхийн хүрээнд хүссэн зээлийн дүнгээ сонгон, бүртгэлтэй өөрийн дансанд шууд хүлээн авах боломжтой барьцаагүй зээл юм.
TUS Plus нь “одоо аваад, дараа төлөх” (BNPL) зарчимд суурилсан худалдан авалтын зээл юм. Хэрэглэгч ТУС аппликэйшнээр дамжуулан бидэнтэй хамтран ажилладаг худалдаа, үйлчилгээний байгууллагаас өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой зээл юм.
TUS Plus бүтээгдэхүүнийг ТУС аппликэйшнд байршуулсан хамтран ажилладаг худалдаа, үйлчилгээний байгууллагуудаас бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахадаа ашиглах боломжтой.
TUS кредит карт нь хэрэглэгчид олгосон зээлийн эрхийн хүрээнд дотоодод болон олон улсад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцоо хийх, мөн бэлэн бус хэлбэрээр ашиглах боломжтой зээлийн бүтээгдэхүүн юм. Ашигласан зээлийн дүнгээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу сар бүрийн 15нд эргэн төлнө.
TUS кредит картыг ТУС аппликэйшний нүүр хэсгийн “Карт үүсгэх” цэсээр үүсгэх боломжтой. Үүсгэсэн карт нь виртуал хэлбэрээр олгогдох бөгөөд утасны Wallet-д холбосноор шууд ашиглах боломжтой. Картын зээлийн эрх болон хүүгийн нөхцөл нь хэрэглэгчийн барьцаагүй зээлийн эрх, хүүгийн нөхцөлтэй адил байна. Хэрэглэгч картын нөхцөлтэй танилцаж, зөвшөөрөн гарын үсэг зурснаар картыг идэвхжүүлсэнд тооцно. Биет картын захиалгыг хүсэлт гаргасан хэрэглэгчдийн тоо 10,000-д хүрсэн тохиолдолд баталгаажуулж, захиалга хүлээн авна. Биет картын хүсэлтийг хүссэн үедээ гаргах боломжтой.
TUS кредит картыг Монгол Улсад болон олон улсад POS төхөөрөмжөөр төлбөр хийх, мөн онлайн худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоо хийхэд ашиглах боломжтой.
TUS кредит картаар бэлэн мөнгө авах боломжгүй. Бэлэн мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд ТУС аппликэйшнээр барьцаагүй зээл авах боломжтой бөгөөд барьцаагүй зээл нь таны бүртгэлтэй дансанд олгогдоно.
Кредит картын төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлнө. Картаар хийсэн гүйлгээ бүр ашигласан зээлийн үлдэгдэлд нэмэгдэж, тухайн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн дараагийн сарын 15-ны өдөр тухайн гүйлгээний дүнгээр хүртэл хүү тооцогдоно.
Зээлийн эргэн төлөлтийг дараах хэлбэрээр хийх боломжтой:
- ТУС аппликэйшн: “ТӨЛӨХ, СУНГАХ” хэсгээс төлөлт хийх.
- QPay болон банкны аппликэйшн: Төлбөрийн мэдээллийг ашиглан цахимаар төлөх.
- Банкны шилжүүлэг:
Голомт банк: 3305-1289-27 – ТУС ФИНТЕК
Хаан банк: 5219-2089-49 – ТУС ФИНТЕК - Автомат төлөлт: Холбосон төлбөрийн хэрэгслээр зээлийн төлөлтийг автоматаар хийх боломжтой.
Анхаарах: Зээлийн төлөлтийг зөвхөн байгууллагын дээрх дансанд хийх бөгөөд хувь хүний дансанд төлөлт хүлээн авдаггүй.
Хэрэглэгч өөрийн ашигладаг идэвхтэй төлбөрийн картаа ТУС аппликэйшнд холбож, зээлийн төлбөрийг төлөх өдөр холбосон картаас автоматаар суутган төлүүлэх үйлчилгээг хэлнэ.
Зээлийн төлбөр төлөх хугацаанаас 1 хоногийн өмнө SMS болон аппликэйшний мэдэгдлээр сануулга хүргэнэ. Зарим тохиолдолд автомат дуудлагаар сануулах боломжтой. Гэхдээ сануулга хүлээн авсан эсэхээс үл хамааран зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх нь хэрэглэгчийн үүрэг болно.
Зээлийг хугацаанаас өмнө бүрэн төлөх боломжтой бөгөөд нэмэлт шимтгэл авахгүй. Зээлийн хүүг ашигласан хоногт үндэслэн тооцно. Зээл авсан өдрөө бүрэн төлсөн тохиолдолд 1 өдрийн хүү тооцогдоно.
Тийм. Зээлээ хэсэгчлэн төлөх боломжтой. Төлсөн дүнг тухайн өдөр хүртэл хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсоны дараа үлдсэн хэсгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцно.
Барьцаагүй зээлийг 20 хүртэлх удаа сунгах боломжтой. Сунгалт хийхдээ тухайн өдөр хүртэл ашигласан хоногийн хүү, хугацаа хэтэрсэн бол нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлийн 5%-ийг төлж, зээлийн хугацааг 30 хоногоор сунгана. TUS кредит картын хувьд төлөлтийн хугацааг дараагийн сарын 15-ны өдөр хүртэл сунгах бөгөөд үндсэн зээлийн 10%-ийг төлнө. Төлөлтийг нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар тооцно.
Банкны шилжүүлгээр зээлийн төлөлт хийхдээ аппликэйшнд харагдах РД болон зээлийн дугаарыг гүйлгээний утгад зөв оруулаагүй тохиолдолд төлөлт системд автоматаар бүртгэгдэхгүй. Ийм тохиолдолд хэрэглэгч ТУС аппликэйшний “Туслах” цэсээс “Гүйлгээ залруулах хүсэлт” илгээх эсвэл ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд 7272-5000 дугаарт холбогдон төлөлтөө залруулах боломжтой. Төлөлт залруулахдаа хэн гэдэг хэрэглэгчийн ямар зээлийг төлөхөөр, ямар данснаас, хэдийд, ямар дүнгээр шилжүүлсэн болон гүйлгээний утгыг тодорхой мэдээлэх шаардлагатай.
Аппликэйшнд зээл амжилттай олгогдсон гэж харагдсан боловч таны дансанд мөнгө шилжиж ороогүй тохиолдолд банк хоорондын гүйлгээний сааталтай холбоотой байж болзошгүй. Энэ тохиолдолд 7272-5000 дугаарт холбогдон зээлийн олголтын гүйлгээг шалгуулна уу. Лавлах төв Даваа–Баасан гарагт 09:00–18:00 цагийн хооронд ажиллана.
ТУС аппликэйшнээр зээл олголт болон эргэн төлөлт 24/7 буюу бүх өдөр, 24 цагийн турш явагдана.
Анхаарах: Банкны тухайн өдрийн гүйлгээний хаалт буюу өдрийн өндөрлөгөө 00:00–01:00 цагийн хооронд хийгдэх үед зээл олголт болон эргэн төлөлтийн гүйлгээ түр хугацаанд удаашрах боломжтой.
Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний нөхцөлийн дагуу үндсэн хүүгээс гадна нэмэгдүүлсэн хүү тооцогдоно. Хугацаа хэтэрсэн хоногийн тооноос хамааран хэрэглэгчийн зээлийн эрх буурах боломжтой. 35 хоног болон түүнээс дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд дахин зээл авах боломжгүйгээр зээлийн эрхийг хаана. Мөн 30 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл нь Монголбанкны холбогдох журам, шаардлагын дагуу зээлийн мэдээллийн санд ангилал буурч бүртгэгдэнэ.
Зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногийн тоо болон зээлийн төлөлтийн түүхээс хамааран зээлийн эрх буурах, дахин зээл авах боломж хязгаарлагдах зэрэг нөхцөл үүснэ. 35 хоног болон түүнээс дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд дахин зээл олголт хийхгүй. Иймд зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөх нь зээлийн эрхээ хадгалах,зээлийн мэдээллийн санд ангилал буурч бүртгэгдэхгүй байх мөн цаашид манай санал болгож буй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний боломжуудыг ашиглахад чухал ач холбогдолтой.
Тийм. Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор Монголбанкны Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг. Хугацаа хэтэрсэн зээлийг хугацаа хэтэрсэн хоногоос хамааран Монголбанкны холбогдох актив ангилах журам, шаардлагын дагуу ангилж бүртгэнэ.
Зээлийн эрх нь хэрэглэгчийн эргэн төлөлтийн түүх, зээлийн ашиглалт болон скорингийн үнэлгээнд үндэслэн нэмэгдэх боломжтой. Зээлийг 5-аас доошгүй хоног ашиглаж, хугацаанд нь эргэн төлсөн тохиолдолд тухайн зээлийн эргэн төлөлт бүрд 20,000₮-өөр зээлийн эрх нэмэгдэх боломжтой. Хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтөд зээлийн эрх нэмэгдэхгүй.
Зээлийн гэрээ 36 сарын хугацаанд хүчинтэй байна. Энэ хугацаанд хэрэглэгчийн зээлийн эрх нь гэрээний нөхцөлийн дагуу хүчинтэй байх бөгөөд хэрэглэгч өөрийн хүсэлтээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн шугамын эрхээ хаалгах боломжтой. Гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах боломжтой бөгөөд цуцлах үед зээлийн үлдэгдэлгүй байх шаардлагатай. Гэрээний хугацаа дуусахад цуцлах үйлдэл хийгдээгүй, зээлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй тохиолдолд гэрээг ижил нөхцөлөөр сунгасанд тооцно.
Зээлийн үлдэгдэлгүй тохиолдолд ТУС аппликэйшний “Туслах” хэсгээс зээлийн гэрээг цуцлах боломжтой. Гэрээг цуцалснаар тухайн зээлийн шугам хаагдана.
Зээлийн хүсэлт нь зээлийн шалгуурт тэнцээгүй болон холбогдох хууль, журамд заасан бусад үндэслэлээр татгалзагдаж болно. Татгалзсан шалтгааныг тодруулах, өмнөх зээлийн хүсэлтийг цуцлуулах шаардлагатай тохиолдолд 7272-5000 дугаарт холбогдон хэрэглэгчийн үйлчилгээний төвөөс мэдээлэл, зөвлөгөө авна уу. Өмнөх хүсэлтийг цуцлуулсны дараа шинэ зээлийн хүсэлт дахин илгээх боломжтой.
Зээл хүлээн авах дансаа хэрэглэгч ТУС аппликэйшнээс өөрөө бүртгүүлж, сонгох боломжтой. Зээл олголт нь зөвхөн тухайн хэрэглэгчийн өөрийн нэр дээр бүртгэлтэй дансанд хийгдэнэ. Дансны мэдээлэл өөрчлөх шаардлагатай тохиолдолд миний данс гэсэн хэсгээс дансаа шалгаад iban гүй оруулаарай та
Нэвтрэх хэсгээс “Нууц үгээ сэргээх” цэсийг сонгон, өөрийн баталгаажуулсан утасны дугаар эсвэл и-мэйл хаягаар нууц үгээ сэргээх боломжтой. Нууц үгээ сэргээхэд хүндрэлтэй эсвэл бүртгэлтэй мэдээллээ тодруулах шаардлагатай бол 7272-5000 дугаарт холбогдон хэрэглэгчийн үйлчилгээний төвөөс тусламж авна уу.
Аппликэйшнийг хааж, дахин нэвтэрч үзнэ үү. Асуудал хэвээр байвал 7272-5000 дугаарт холбогдон хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаас тусламж авна уу.
Бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягаа ТУС аппликэйшнээс өөрчлөх боломжтой. Өөрчлөлт хийх үед хэрэглэгч үндсэн мэдээллээ баталгаажуулсны дараа шинэ мэдээллийг бүртгэнэ.
Утасны дугаараа сольсон тохиолдолд ТУС аппликэйшнээс шинэ дугаараа бүртгүүлж, шаардлагатай баталгаажуулалт хийсний үндсэн дээр мэдээллээ шинэчлэх боломжтой. Хэрэв өмнө бүртгэлтэй байсан дугаараа санахгүй эсвэл мэдээллээ шинэчлэхэд хүндрэлтэй байвал 7272-5000 дугаарт холбогдон тусламж авна уу.
“ТУС Финтек ББСБ”ХХК нь мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2022 стандартыг 2022 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж, жил бүр стандартын баталгаажуулалт хийдэг. Хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн өгсөн зөвшөөрлийн хүрээнд буюу зээлийн үйл ажиллагааны зорилгоор цуглуулж, ашиглах бөгөөд холбогдох хууль, журмын дагуу мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ханган ажилладаг.
Хэрэглэгчийн бүртгэлийг бүрэн устгах боломжгүй. Зээл олголт, зээлийн гэрээ болон холбогдох мэдээллийг хууль, зохицуулагч байгууллагын шаардлагын дагуу хадгалж, мэдээллийн санд бүртгэн нийлүүлэх үүрэгтэй байдаг. Харин зээлийн үлдэгдэлгүй тохиолдолд хэрэглэгч зээлийн гэрээгээ цуцлах боломжтой. Зээлийн үлдэгдэлтэй үед гэрээг цуцлах боломжгүй байдаг.
Зээлийн хүү нь хэрэглэгчийн скорингийн үнэлгээ болон зээлийн эрхээс хамааран харилцан адилгүй тогтоогдож, өдрийн 0.14%–0.27% байна. Манай зээл нь шимтгэлгүй бөгөөд зөвхөн ашигласан хоногоор хүү тооцогдоно. Зээл хүсэхээс өмнө тухайн зээлд хамаарах хүүний нөхцөлийг ТУС аппликэйшнээс харах боломжтой.
Та зээлээ хаасан гэсэн бичиг (гэрээ цуцлах) авахыг хүсвэл идэвхитэй бүх зээлээ хаасны дараа апп-ынхаа БАРУУН ДООД буланд байрлах ҮЙЛЧИЛГЭЭ цэснээс ТОДОРХОЙЛОЛТ авах хэсэгт даран мэдээллээ оруулж тодорхойлолтоо татан авах боломжтой. Ингэснээр таны гэрээ цуцлагдаж ТУС апп дээр үүссэн зээлийн шугам хаагдах болно. Баярлалаа 🙂
Идэвхитэй бүх зээлээ хаасны дараа апп-ынхаа БАРУУН ДООД буланд байрлах ҮЙЛЧИЛГЭЭ цэснээс БЛОК ГАРГАХ ХҮСЭЛТ хэсэгт даран мэдээллээ оруулж хүсэлтээ илгээгээрэй. Мөн 72725000 дугаарт холбогдон шалгуулах боломжтой.
Кредит картаа цуцлуулах хүсэлтэй бол өөрийн гараар кредит карт цуцлах хүсэлт бичиж, иргэний үнэмлэхийн хамт зургийг авч support@tusfintech.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ үү. Хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай мэдээллийг шалгасны үндсэн дээр кредит карт цуцлах үйл ажиллагааг шийдвэрлэнэ.
Аппликейшны НҮҮР хуудсанд байрлах Profile цэс лүү орон ПИН КОД мартсан сонголтыг сонгож гүйлгээний пин кодоо солих боломжтой 😊
Тус зээлийн апп фэйсбүүк хуудасруу та бүртгэлтэй дугаар болон гэрээ авах мэйл хаягаа явуулаарай та
Харилцагч зээлийн нийт эрхийн хүрээнд дээд тал нь 5 хувааж зээл авах боломжтой