БИДНИЙ ТУХАЙ
Манай компаний түүх
ТУС ФИНТЕК ББСБ нь 2021 оны 6-р сарын 10-нд Монгол Улсад дижитал шилжилтийг хурдасгах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхээр үүсгэн байгуулагдсан.
Үүсгэн байгуулагчдын баг нь санхүүгийн салбар болон мэдээллийн технологид олон жилийн туршлага хуримтлуулсан залуу, эрч хүчтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн.Бид хэрэглэгчдэд хялбар ухаалаг, аюулгүй, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилт тавьсан юм.Улмаар 2021 оны 12 сарын 06 нд зах зээлд “ТУС зээлийн аппликейшн”-аа нэвтрүүлэн орон даяар 100% онлайн зээлийн хялбар үйлчилгээг үзүүлж байна.
2024 онд компани зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж, 300,000 гаруй хэрэглэгчтэй болж, цахим санхүүгийн платформын дэд бүтэц, аюулгүй байдлын стандартыг олон улсын түвшинд нийцүүлэн сайжруулсан. Бид Монгол Улсын санхүүгийн салбарт технологийн дэвшлийг амжилттай нутагшуулж, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар, ухаалаг болгох зорилтод тууштай ажиллаж байна.

Ухаалаг шийдэл - Ухаалаг шийдлээр хөгжлийг түүчээлэх
Сэтгэл ханамж - Сэтгэл ханамжийг эрхэмлэж,шилдэг үйлчилгээг хүргэх
БИДНИЙ ТУХАЙ
Гүйцэтгэх удирдлагын баг

Мөнхсайхан ГАНТУЛГА
Гүйцэтгэх захирал

Энхбаяр ГАНЗОРИГ
Бизнес хөгжил хариуцсан захирал
