ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ: Илон Маск 1.1 триллион долларын хөрөнгөтэй дэлхийн АНХНЫ “Триллионер” боллоо!

Хүн төрөлхтний санхүүгийн түүхэнд урьд өмнө хэзээ ч цаасан дээр бичигдэж байгаагүй шинэ хуудас нээгдлээ. Тэрбумтнуудын эрин үе ард хоцорч, дэлхий ертөнц анхны “Триллионер” (Их наядтан)-аа албан ёсоор угтан авав. Технологийн салбарын гоц ухаантан, алсын хараатай тэрбумтан Элон Маскийн хөрөнгө 1.1 триллион ам.долларт хүрч, тэрээр энэхүү аварга босгыг давсан түүхэн дэх анхны хүн боллоо. 

 Энэхүү түүхэн амжилт хэрхэн бүтсэн бэ? 1.1 триллион доллар гэдэг яг ямар хэмжээний үнэ цэн бэ? 

 

Амжилтын түлхүүр: SpaceX-ийн түүхэн IPO 

Олон жилийн турш хүмүүс Элон Маскийг зөвхөн Tesla-ийн цахилгаан автомашинаар төсөөлж байсан бол түүнийг триллионерын суудалд хүргэсэн гол хөдөлгүүр нь сансар судлалын SpaceX компани байлаа.  

SpaceX компани Nasdaq хөрөнгийн бирж дээр түүхэн дэх хамгийн том IPO (хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалзах үйл ажиллагаа)-г хийж, 75 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон юм. Бирж дээр арилжаалагдаж эхэлсэн даруйдаа тус компанийн хувьцааны ханш бараг 20%-иар цойлж, SpaceX-ийн зах зээлийн үнэлгээ 2.1 триллион ам.долларыг давлаа. Тус компанид Маскийн эзэмшдэг 42%-ийн хувьцаа болон хиймэл оюун ухааны xAI-ийн нэгдэл нь түүнийг ганцхан өдрийн дотор дэлхийн хамгийн баян хүнээс дэлхийн анхны триллионер болгон хувиргав.  

“El Segundo-ийн жижиг агуулахад эхэлж байсан компани өнөөдөр хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийнэ гэдэгт итгэхэд ч бэрх байна” хэмээн Элон Маск Nasdaq-ийн цанг цохих үедээ сэтгэгдлээ хуваалцжээ. 

 

1.1 Триллион ам.доллар гэж яг хэд вэ? (Төсөөлөхөд бөх тоо) 

Энэхүү одон орны мэт аварга тоог энгийнээр ойлгохын тулд хэд хэдэн сонирхолтой харьцуулалтыг дурдаж болно: 

  1. Улс орнуудаас ч баян: Дэлхийн 200 орчим улсаас ердөө 21-хэн улсын жилийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) 1 триллион доллароос давдаг. Элон Маск ганцаараа тэрхүү элит орнуудын эдийн засагтай тэнцэх хөрөнгийг эзэмшиж байна. Жишээ нь, түүний төрсөн нутаг болох Өмнөд Африкийн бүтэн жилийн эдийн засгийн чадамжаас (480 тэрбум доллар) түүний хөрөнгө даруй дахин их байна.  

Өрсөлдөгчдөө хол хаяв: Маскийн хөрөнгө дэлхийн хоёрдугаарт эрэмблэгдэж буй Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж (292.7 тэрбум доллар), Жэфф Бэзос болон бусад топ 3 тэрбумтны хөрөнгийг БҮГДИЙГ НЬ НИЙЛҮҮЛСНЭЭС ч их байна. 

 

Хугацааны харьцуулалт: Хэрэв та өдөр бүр 1 сая ам.доллар (бараг 3.4 тэрбум төгрөг) зүгээр л салхинд хийсгэж, үрлээ гэж бодоход 1.1 триллион долларыг дуусгахын тулд танд 3000 орчим жил шаардлагатай. 

 

Энэ мөнгөөр тэр юу хийх вэ? 

SpaceX-ийн хөрөнгө босгосон проспект болон Маскийн мэдэгдлээс харахад энэхүү асар их санхүүгийн чадамжийг дараах “галзуу” мэт боловч хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөх төслүүдэд зарцуулах юм байна:  

  • Марс гаригийг колоничлох: Ангараг гариг дээр 1 сая хүнтэй хот байгуулах аварга том Starship хөлгүүдийн үйлдвэрлэл.  
  • Сансрын дата төвүүд: Орбит дээр хиймэл оюун ухааны аварга том дата төвүүдийн сүлжээг үүсгэж, дэлхийг бүхэлд нь супер компьютертой холбох.  
  • Сарны эдийн засаг: Саран дээр суурин байгуулж, сансрын уул уурхайг эхлүүлэх.  

 

Дүгнэлт: Элон Маск дэлхийн анхны триллионер болсон нь зөвхөн хувь хүний амжилт биш, хүн төрөлхтөн “Сансрын болон Хиймэл оюун ухааны эдийн засаг” руу албан ёсоор шилжсэний түүхэн баталгаа боллоо. Түүний энэхүү санхүүгийн хязгааргүй хүч биднийг дараагийн гариг руу хөтлөх үү, эсвэл баян хоосны ялгааг улам гаргах уу гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.  

 

Эх сурвалжBloomberg, Forbes, Morgan Stanley, IMF