Агуулга руу шилжих
← Бүх ажлын байр
Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, дизайнБүтэн цагийнМенежер Нээлттэй

График дизайнер

ТУС Финтек ББСБ · Нийтэлсэн 2026 оны 10-р сарын 20

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн брэндийн өнгө төрх, визуал стандартад нийцсэн график дизайн, сурталчилгаа, маркетингийн материал боловсруулах

  • Facebook, Instagram болон бусад дижитал сувгуудад зориулсан постер, баннер, сурталчилгааны зураг, контентын дизайн бэлтгэх

  • Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сурталчилгааны кампанит ажил болон борлуулалтыг дэмжих материалын дизайныг боловсруулах

  • Маркетингийн багтай хамтран контентын төлөвлөгөө, кампанит ажлын зорилго, чиглэлд нийцсэн бүтээлч санаа, визуал шийдэл гаргах

  • Шаардлагатай тохиолдолд хэвлэлийн эх бэлтгэл, танилцуулга, инфографик болон бусад график материал боловсруулах

  • Motion дизайнер болон маркетингийн багийн бусад гишүүдтэй хамтран хөдөлгөөнт контент, видео сурталчилгааны визуал элемент, эх бэлтгэлийг боловсруулах

  • Бүтээлийн чанар, өнгө үзэмж, техникийн шаардлага болон брэндийн нэгдмэл байдлын хангамж, ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх

  • Дизайны чиг хандлага, шинэ программ хангамж, бүтээлч арга барилыг судлан, ажлын үр ашиг болон бүтээлийн чанарыг тасралтгүй сайжруулах

Тавигдах шаардлага

  • График дизайн, дүрслэх урлаг, визуал коммуникаци, мультимедиа дизайн болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Мэргэжлийн сургалт төгссөн, холбогдох бүтээлийн туршлага болон портфолиотой ажил горилогчийг мөн авч үзнэ/

  • Тусгай мэргэжлийн зэрэг, цол шаардахгүй /Мэргэжлийн сургалт, сертификаттай бол давуу тал болно/

  • Сошиал медиа контент, дижитал маркетингийн дизайн, брэнд хөгжүүлэлт болон сурталчилгааны материал боловсруулж байсан туршлагатай /График дизайнер болон холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жилийн туршлагатай бол давуу тал болно/

  • Өөрийн хийсэн ажлын портфолио танилцуулах боломжтой байх

  • Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign болон Figma зэрэг дизайны программ дээр ажиллах чадвартай

  • Сошиал медиа платформуудын хэмжээ, форматын шаардлагад нийцүүлэн дизайн боловсруулах чадвартай

  • Шинэлэг санаа гаргах, өнгө зохицол, зохиомж, хэвлэлийн эх бэлтгэл, визуал стандартыг баримтлан нэгдмэл дизайн боловсруулах чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал /Унааны мөнгө+Гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI+13 дахь сарын цалин+Утасны төлбөр+Эрүүл мэндийн үзлэг+Хувь хүний хөгжилд анхаарсан сургалт гэх мэт/

  • Хурдтай хөгжиж буй финтек салбар

  • Тав тухтай ажлын орчин

  • Найрсаг залуу хамт олонтой нэг баг болон ажиллахыг урьж байна.

Ур чадвар: Цагийн менежмент, Баг хамт олонтой харилцах, Бүтээлч сэтгэлгээ, Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, Англи хэл, Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign, Figma, Маркетинг ба брэндийн менежмент

Бусад нээлттэй ажлын байр

Нээлттэй

Шинжээч

Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл · Бүтэн цагийн

Түвшин
Менежер
Цалин
3,500,000-4,000,000₮
Нийтэлсэн: 2026 оны 10-р сарын 20Анкет илгээх

Анкет илгээх

График дизайнер

ТУС зээлийн апп утсан дээр

ТУС ЗЭЭЛИЙН АПП

Та доорх холбоосуудаар аппаа татаж аваарай.

Google Play-с татах App Store-с татах
Апп татах QR код