Агуулга руу шилжих
← Бүх ажлын байр
Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлБүтэн цагийнМенежер Нээлттэй

Шинжээч

ТУС Финтек ББСБ · Нийтэлсэн 2026 оны 10-р сарын 20

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Зээлийн багцад шинжилгээ хийж холбогдох тайлан болон шийдлийг боловсруулж тайлагнах, шийдвэрлүүлэх. Үүнд :

  • Зээлийн багцад шинжилгээ хийж эрсдэлийн хандлага, зүй тогтлыг тодорхойлох, early warning боловсруулах, хэрэгжүүлэх

  • Зээлийн багцад үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, Зээлийн эрсдэлийн загваруудыг (PD, LGD, EAD гэх мэт) хөгжүүлэх, Stress Test хийх

  • Зээлийн эрсдэлийн төлөв байдал, багцын бүтэц, эрсдэлийн үзүүлэлтүүдийн талаарх сар, улирал, жилийн тайланг удирдлагад бэлтгэн танилцуулах

Тавигдах шаардлага

  • Санхүү, эдийн засаг, банк, бизнесийн удирдлага, математик, статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Эрсдэлийн удирдлага, зээлийн шинжилгээ, санхүүгийн загварчлал чиглэлээр сургалтад хамрагдсан эсвэл сертификаттай бол давуу тал болно

  • Банк, санхүүгийн байгууллагад зээл төлүүлэлт болон зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан

  • MS Excel-ийг мэргэжлийн түвшинд ашиглах (дэвшилтэт томьёо, санхүүгийн загварчлал, pivot table)

  • Өгөгдөл боловсруулах, шинжлэх чиглэлээр Python, SQL эсхүл бусад аналитик хэрэгслүүдийг ашиглаж чаддаг

  • Тоон мэдээллийг шинжилж, унших, дүгнэх, шийдэл боловсруулах чадвартай

  • Санхүүгийн тайлан тэнцэл (Баланс, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан)-д гүнзгий шинжилгээ хийх, компани болон төслийн санхүүгийн чадавхыг үнэлэх зэрэг чадвартай бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

  • Өрсөлдөхүйц цалин, урамшуулал /Унааны мөнгө+Гүйцэтгэлийн үнэлгээ буюу KPI+13 дахь сарын цалин+Утасны төлбөр+Эрүүл мэндийн үзлэг+Хувь хүний хөгжилд анхаарсан сургалт гэх мэт/

  • Хурдтай хөгжиж буй финтек салбар

  • Тав тухтай ажлын орчин

  • Найрсаг залуу хамт олонтой нэг баг болон ажиллахыг урьж байна.

Ур чадвар: Microsoft Excel, Санхүүгийн тайлагнал, Тайлан боловсруулах, Эрсдэлийн үнэлгээ

Бусад нээлттэй ажлын байр

Нээлттэй

График дизайнер

Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй, дизайн · Бүтэн цагийн

Түвшин
Менежер
Цалин
3,500,000-4,000,000₮
Нийтэлсэн: 2026 оны 10-р сарын 20Анкет илгээх

Анкет илгээх

Шинжээч

ТУС зээлийн апп утсан дээр

ТУС ЗЭЭЛИЙН АПП

Та доорх холбоосуудаар аппаа татаж аваарай.

Google Play-с татах App Store-с татах
Апп татах QR код