ТУС ФИНТЕК ББСБ ХХК-ийн хамт олон “ТУС ТҮГЭЭЕ” нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Бид Сонгинохайрхан дүүргийн тус хэрэгтэй 174 хүүхдэд шинэ жилийн баярын өмнө бяцхан ТУС хүргэхээр зорьж байна.
Та ч бас энэ аяны нэг хэсэг болж, хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэхийг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.
Өөрт байгаа хүүхэд, дүүгийнхээ дахин өмсөхгүй болсон хүүхдийн хувцас, хэрэглээгүй хичээлийн хэрэгсэл гэх мэт зүйлс, эсвэл сэтгэл шингэсэн ямар ч тус дэмийг бид баяртайгаар хүлээн авна.
🫶 Хандивын явц, түгээлтийн мэдээллийг манай уг линкээр дамжуулан байнга шинэчилж та бүхэнд мэдээлэх болно.
Хамтдаа эдгээр хүүхдүүдийн сэтгэлд дулаан дурсамж бэлэглэе! Та зөвхөн бэлэг өгч буй биш — хэн нэгний сэтгэлийг дулаацуулж байна. 💙
Мөнгөн хандив өгөхийг хүсвэл:
Голомт банк MN620015003305140888
Гүйлгээний утга: Тус Түгээе
Хэрвээ та хувцас хандивлах бол Embassy One Business Tower 7-р давхарт байрлах манай ТУС Түгээх хайрцганд хийх боломжтой.
Холбоо барих утас: 8831-9298


