Манай компани нь 2007 онд байгуулагдсан ба өдийг хүртэл тасралтгүй Дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр, хэрэглэгчдээ хүргэсээр электрон барааны зах зээлд тэргүүлэгч компани болсон юм. Бид Монгол улсын өнцөг булан бүрт хүрч Улаанбаатар хотод 5 салбар дэлгүүр, хөдөө орон нутагт 22 салбар дэлгүүртэйгээр тасралтгүй хөгжин дэвжиж, 200 гаруй ажилчидтайгаа “Айл бүрт Арина” уриан дор нэгдэж чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар, найрсаг үйлчилгээгээр хүргэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.