tus_logo

ТУС ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ


Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн “ТУС" зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.

Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. “ТУС" зээлийн аппликэйшнд бүртгүүлсэн таны гар утасны дугаарт илгээсэн 6 оронтой баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД" хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ" товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.

Та "TUS" аппликейшнийг "Google play store"болон“App store"-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:

  • Гар утасны дугаар

  • Овог, нэр

  • Регистрийн дугаар

  • И-мэйл хаяг

  • Фэйсбүүкийн нэр, ID, фэйсбүүкийн бүртгэлтэй и-мэйл “ТУС” таныг бүртгүүлсний дараа доорх мэдээллүүдийг таны биометрикийн хандалтын зөвшөөрлийн дагуу хүлээн авч, өөрийн мэдээллийн сан болох https://app.tusfintech.mn сайтад хадгалах болно. Үүнд:

“ТУС” аппликейшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалт руу хандаж таны найзын хүрээллийг тодорхойлох мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхтэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ашигладаг. ТУС аппликейшн таныг аппликейнд хандалт хийх үед таны байршлыг авч, танд өөрт ойрхон байрлах үйлчилгээний салбарыг санал болгохын тулд байршлыг тогтоодог бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй болно. 

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр "ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.

    1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг /Жишээ нь утасны дугаар, овог нэр, холбоо барих мэдээлэл гэх мэт/ хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох https://app.tusfintech.mn сайтад хадгалах.

    2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.

    3. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.

    4. Таны фейсбүүкийн нэр, ID, и-мэйлийг бүртгэж мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглана. Тухайн хүсэлтээ устгуулахыг хүсвэл, “Тус зээлийн апп" фейсбүүк хуудас болон info@tus.mn и-мэйл-рүү хүсэлт илгээнэ.

    5. Таны сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн зөвшөөрлийн дагуу таны эзэмшиж буй картын мэдээллийг хүлээн авч ТУС зээлийн аппликейшны мэдээллийн санд хадгалах

    6. Таны бүртгүүлсэн картын мэдээлэлд үндэслэн танд үйлчилгээ үзүүлэх зорилгоор тухайн картаас 10 /Арав/ төгрөг дотор зарлага хийж баталгаажуулах шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл шаардах,

    7. Харилцагчийн баталгаажсан картаас зээлийн хэмжээ, зээлийн нөхцөл хүү, шимтгэлд тохирох мөнгөн дүнг харилцагчийн эргэн төлөлт хийх өдөр автоматаар хандан гүйлгээ хийх 

    8. Зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн өдөр бүр тухайн харилцагчтай холбоотой картаас зээлийн эргэн төлөлтийн хандалтыг тодорхой тогтмол хугацааны давтамжтай хандалт хийх

    9. Санаатайгаар хуурамч аль эсвэл бусдын картын мэдээлэл илгээсэн бол манай байгууллага танд зээл олгохоос татгалзаж болно. Хуурамч мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагавар хохирлыг харилцагч үл мэргэх журмаар барагдуулах ба барагдуулахаас зайлсхийвэл хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандах

    10. ББСБ нь тус зээлийн аппликейшнийг сайжруулах өргөжүүлэх төлбөр тооцооны үйл ажиллагаанд техник технологид мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэх, цахим төлбөр тооцооны шийдлийг ашиглан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа гүйцэтгэгч, хөгжүүлэгч зөвлөх, нарт таны мэдээллийг нууцлалтайгаар дамжуулах

    11. Цахим төлбөр тооцооны шийдлийг ашиглан харилцагчид үйлчилгээ үзүүлсний төлөө тодорхой хэмжээний шимтгэлтэй байна шимтгэлийн хувь гүйлгээ тутамд 0,7 хувиас  хэтрэхгүй байна.

    12. ТУС зээлийн аппликейшнд холбосон карт нь ТУС аппликейшний зээлийн гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд түүний адил хүчин төгөлдөр байна.

    13. Зээлийн эргэн төлөлт хоцорсон өдрөөс тухайн холбоотой картаас зээл хаах зээл сунгах хандалтыг давтамжтай хийх

    14. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг "ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн "ТУС  зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана. Түүнчлэн “ТУС" зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.

  2. Та “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн “ТУС" зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:

    1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.

    2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.

  3. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.a"-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.

  4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.b"-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

  5. “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “ТУС" зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

  6. Зээлийн нөхцөл:

    1. Зээлийн нөхцөл:

    2. Зээлийн дүн: 50,000 MNT - 1,500,000 MNT

    3. Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 3, 6, 9, 12, 24 сар /Авч буй зээлийн дүн болон бүтээгдэхүүний төрлөөс хамаарч/

    4. Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ 0-6 удаа сунгах эрхтэй.

    5. APR: 0% - 36%

  7. ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн “ТУС" зээлийн аппликэйшний эрх, үүрэг.

    1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;

    2. Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;

    3. “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:

      1. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;

      2. Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;

      3. Худал мэдээлэл өгсөн;

      4. Хууран мэхэлсэн;

      5. “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;

      6. “ТУС" зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;

      7. Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;

      8. Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;

  8. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал. “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.

    1. Бүх хэрэглэгч мэдээллээ устгах эсвэл цуцлах боломжтой бөгөөд манай ТУС зээлийн апп Facebook хуудас болон Info@tusfintech.mn хаягаар хүсэлт гаргаснаас үйлчилгээгээ хаалгах боломжтой.

    2. ТУС аппликейшн нь хэрэглэгчийн мэдээллийг нууцаар цуглуулах, эсвэл ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэдэггүй 

    3. ТУС аппликейшн нь өгөгдлийн найдвартай байдлыг хангадаг бөгөөд стандарт шриптлэл мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг мэдээлэл хамгаалах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилдаг болно.

    4. ТУС аппликейшний программ хангамж нь хэрэглэгчийн үндсэн мэдээлэл зээлийн болон эргэн төлөлтийн мэдээллийг  автоматаар серверт хадгалах ба цаасан баримтыг мөн адил архивд хадгална.

    5. ТУС аппликейшн программ хангамж систем нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна. Үүнд: хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ ХХК-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг хамруулан ойлгоно.

    6. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг үйлчилгээний нөхцөлийн 1 болон 5-р зүйлээс өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.

    7. Хэрэглэгч аппликейшнийг татан авч бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлалыг хангахыг хэрэглэгчид сануулж хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тусгасан байна.

    8. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

    9. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;

    10. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-д мэдэгдэх;

    11. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;

    12. Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;

    13. Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.

  9. Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “ТУС" зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

  10. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “ТУС" зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг үндэсний дата төвийн ДАН нэвтрэлтийн системээр баталгаажуулна. Хэрэв “ТУС" зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “ТУС" зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.

Та “ТУС" зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД" хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ" товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.

Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х" товчлуурыг дарна уу.Энэ тохиолдолд“ТУС ФИНТЕК ББСБ" ХХК-ийн “ТУС" зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.